Энэ зурган дээрх буурал үстэй үүргэвч үүрчихсэн, гартаа өдрийн хоолоо барьчихсан нөхрийг харж байна уу?
Яахав мэдээж ийм хүмүүстэй гудамжинд их таардаг, тийм ч содон зүйл биш ч энэ зурган дээрх хүн бол зүгээр нэг оффисын ажилтан биш Австри улсын Ерөнхийлөгч Александер Ван дер Беллен юм.
Тэрбээр төв зам хаан хар машинуудыг цувуулж, олон хүнээр биеэ хамгаалуулж иргэддээ садаа учруулахгүйгээр зүгээр л олны дунд өөрөө алхаад л ажил руу гаа явж байна.
Александер Ерөнхийлөгч бум бужигнасан хотын гудмаар чимээгүйхэн ажил руугаа ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх гэж алхаж явна, харин энэ хүний удирдаж буй Австри улсын Дотоодын Нийт Бүтээгдэхүүн нь 385 тэрбум ам доллар, нэг хүнд ногдох орлого нь 47 188 ам доллар, иргэдийнх нь сарын дундаж цалин 2785 ам.доллар, ба дэлхийд хөгжлөөрөө 14-т бичигддэг орон юм. Манай улс ийм ерөнхийлөгчтэй, хөгжилтэй улс болно гэдэгт итгэж байна.
Орчуулсан: Т.Баярбаясгалан 05/18/2017