Британид нэгэн сонирхолтой судалгаа явуулжээ. 14-24 насны сошиал хэрэглэгчдийн дунд хамгийн их сөрөг нөлөө үзүүлсэн олон нийтийн сүлжээг тодруулах судалгаа явуулжээ. Судалгаанд 1471 хүнийг хамруулж сэтгэцийн өөрчлөлт үүсгэж байгааг тодорхойлсон.
Судалгаанд айдас сэтгэл гутрал, биеийн дүр төрх, ганцаардал зэрэг сэдвүүдийг хамруулжээ. Үүний үр дүнд сэтгэцэд хамгийн муу нөлөөтэй олон нийтийн сүлжээгээр Инстаграм тодорчээ. Британийн нийгмийн эрүүл мэндийн байгууллагаас олон нийтийн сүлжээ өсвөр үеийнхний сэтгэцэд муу нөлөөтэй. Учир нь сэтгэхүй төлөвлөөгүй насанд мэдээллийг эмзэгээр хүлээн авч үүний улмаас гуниглах гутрах зэрэг байдал ажиглагддаг гэв. Тиймээс аль болох цөөн цагийг зарцуулах талаар зөвлөж байна.