Нийслэлийн засаг даргын захирамжаар батлагдсан \”Автомашингүй өдөр”-ийн хүрээнд хүүхэд багачуудыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд уриалах нөлөөллийн ажил бүхий \”Хүүхэд бүрийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье\” шохойн зургийн уралдааныг зохион байгуулах гэж байна. Шохойн зургын уралдааныг маргааш 12.00-14.00 цагийн хооронд Спортын төв ордны урд талын автозам дээр зохион байгуулна. Биеийн тамир, спортоор хичээллэнгээ 5-13 насны хүүхдүүдээ оролцуулах боломжтой зургийн уралдаанд эцэг эхчүүд, хүүхэд багачууд та бүхний хүрэлцэн ирэхийг урьж байна.
Үйл ажиллагааны дундуур хөгжөөнт тоглоом, хүүхдийн бүжиг, тэмцээн, уралдаанууд зохион байгуулагдана гэж нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.