УИХ-ын гишүүн асан Г.Уянга Тусгаар тогтнол,
Эв нэгдлийн намын дарга гэсэн автортайгаар аливаа жагсаал цуглаан зохион
байгуулж яваа харагддаг. Гэтэл Дээд шүүхийн бүртгэл дээр тус намын даргыг
Ц.Баянбилэг гэжээ. Үүнээс болоод л Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намын жинхэнэ
дарга хэн бэ гэх асуудал гарч ирсэн юм.
Ц.Баянбилэгийн хувьд \”Г.Уянгыг намын дарга
биш” гэдгийг хэд хэдэн удаа тайлбарласан. Гэвч Г.Уянга тодорхой тайлбар хийлгүй
явсаар байгаа. Бодвол улс төрийн зорилготой үйл ажиллагаанд нь намын дарга гэх
автор хэрэгтэй байсан байж магадгүй л юм.
Тэгвэл Г.Уянгыг намын дарга биш болохыг
баталсан Дээд шүүхийн бичиг бидэнд ирлээ.