УИХ уг нь 76-лаа. Өөрөөр хэлбэл 76 тойргийн төлөөлж, гишүүд парламентын танхимд суудаг. Гэтэл АН-ын гишүүд хуралд огт суухаа больж. Дээр нь УИХ-ын гишүүн С.Жавхлан ажил хаялт зарласан. Ингээд МАН-ынхан болон О.Баасанхүү нар л хууль баталж байна. Гэхдээ МАН-ын ирц тун хангалтгүй. Ер даа 10-н гишүүн тойрч суугаад 76-ын өмнөөс хууль баталж байна шүү дээ. Үүнийг эсэргүүцэж, УИХ-ын гишүүн О.Баасанхүү бичлэг хийж байгаа. Гэтэл түүний энэ үйлдлийг буруутгаж, эсэргүүцэгчид олон байна. Яагаад 76-лаа хэлэлцэж батлах ёстой хуулийг 10 хүн бусдын кноп дарах байдлаар баталчихаад түүнийг шүүмжилсэн хүнийг эсэргүүцнэ вэ. Хэнд ямар амлалт өгч сонгогдсоноо санаа ч гишүүд ээ. Тойрогтоо очоод юу хийсэн гэж хэлэх гээд байгаа юм бэ. Кноп дарлаа гэж үү, эсвэл кнопоо дарууллаа гэх юм уу? Ингэж байхаар Монголоо 10 тойрог болгоод тэднээсээ сонгогдсон 10 хүн л чуулганд сууж, хууль баталдаг болмоор юм даа.