Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “Транс бус” ХХК-ийн 11-029 дугаартай автобусны жолооч Ч.Энхтөвшинд зорчигчоос талархал илэрхийлжээ.
Тодруулбал, жолооч Ч.Энхтөвшинг ажил үүргээ гүйцэтгэж явах үед зорчигчийн биеийн байдал муудаж, ухаан алджээ. Жолооч эрүүл мэндийн байгууллагад шуурхай мэдээлэл өгч, Түргэн тусламжийн эмч ирэх хүртэл зааврын дагуу анхан шатны тусламж үзүүлж, хүний амь аварчээ.







































































