Кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхийг нэмсэн уран бүтээлч, жүжигчин Э.Ууганбаяр болон түүний эхнэр мэргэжил нэгт Б.Уянга нар гурав дах хүүхдээ хүлээж байна. Оюутны ширээнээс амьдралаа холбож хүсэл зорилго нэгтэйгээр кино урлагт зүтгэж яваа хосууд хоёр хөөрхөн хүүтэй билээ.
Кино урлагийн шилдгийг шалгаруулах \”Cinema Awards” өчигдөр болж өнгөрсөн. Энэхүү шагнал гардуулах үйл ажиллагаанд жүжигчин Ууганаа эхнэрийн хамтаар хүрэлцэн ирсэн юм. Түүний найруулсан \”6 дах хүсэл” кино \”Cinema Awards”-д шилдэг туслах дүр номинацид нэр дэвшсэн. Хосууд хамтдаа улаан хивснээ алхаж уран бүтээлийнхээ талаар саналаа хуваалцаж байлаа. Энэ үеэр жүжигчин Ууганаагийн эхнэр бие давхар харагдсан бөгөөд алтан шаргал даашинзаар гоёжээ.