Японы аяллын виз аван очоод, харлаж ажил хийнэ гэсэн бодолтой хүмүүс цөөнгүй байдаг байх. Тэгвэл энэ бодлоосоо салах хэрэгтэй. Учир нь Японы Засгийн газраас бүх гадаад иргэдэд хувийн дугаар өгч байгаа. Энэ хувийн дугаартай хүмүүс л ажил хийх боломжтой аж. Харин аяллын визтэй иргэнд ийм дугаар өгдөггүй. Дугааргүй хүн ажил хийх ямар ч боломжгүй. Мөн Японы компаниуд хувийн дугааргүй хүнийг ажилд авбал хуулийн хариуцлага хүлээдэг байна. Тийм болохоор Японд ирээд харлаж ажил хийх ямар ч боломжгүй гэж ойлгож болох юм. Тэгэхээр \”виз гаргана\” гэж хүмүүстэй харилцах даа зөв мэдээлэл авч, Японд очоод хохирогч болохгүй байхыг хүсье.