Автомашингүй өдрийг Улаанбаатарчууд тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ өдрийн хамгийн том арга хэмжээ бол марафон юм. Марафонд Монголчуудаас гадна гадаадын иргэд идэвхтэй оролцлоо. Гэвч марафоны үеэр гадны хоёр иргэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрны урд байрлах мод руу бие засч байгаа зураг цахим хуудснаа нийтлэгдэв. Нийслэлийн гудамж, тэр дундаа төрийн захиргааны байрны өмнө ил бие зассан энэхүү үйлдэл иргэдийн дургүйцлийг хүргээд байна. Гэхдээ зарим иргэд тэднийг шүүмжлэхээс илүүтэй хотын удирдлагуудыг буруутгаж байна. Учир нь, Нийтийн бие засах газрын асуудлыг эртхэн шийдчихсэн бол энэ мэт зохисгүй үйлдэл гарахгүй байсан гэж шүүмжилж байгаа юм.