АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп анхны гадаад дах айлчлалаа Саудын Арабаас эхэллээ. Айлчлалын үеэр Саудын Арабт 350 мянган тэрбумын зэвсэг нийлүүлэх гэрээг өчигдөр байгууллаа. Тодруулбал Саудын Арабын нийслэл Рияд хотноо өчигдөр болсон Араб-Ислам-Америкийн саммитын үеэр тэрбээр исламын шүтлэгтнүүд зонхилдог 55 орны удирдагчийн өмнө илтгэл тавьсан юм. Дэлхийн 1,6 тэрбум исламын шашинтнуудын өмнө үгээ хүргэх түүний анхны оролдлого нь энэ байв. Ерөнхийлөгчөөр сонгогдохынхоо өмнө исламын шашин болоод исламчуудын эсрэг чанга дуугаар шүүмжилж, ерөнхийлөгчийн ажлаа хүлээж авмагцаа исламын шүтлэгтнүүдийн эсрэг хориг арга хэмжээ авч, \”исламчууд биднийг үзэн яддаг” хэмээн тунхагласан Трампын энэ удаагийн илтгэл нь Исламын ертөнцтэй цоо шинэ харилцаа тогтоох гэсэн шинэ хандлага, шинэ санаачилга байсан гэгдэж байна.Харин зэвсгийн наймаанд гарын үсэг зурсан явдал нь 10 жилийн хугацаанд нийлүүлэх ба үүнээс 110 тэрбум орчмыг зэвсгийн гэрээнд гарын үсэг зурсны дараа шууд хэрэгжүүлэхээр болжээ. Гэрээний үндсэн агуулга нь \”Ираны аюулаас хамгаалахын” тулд гэж тодорхойлжээ. Мөн тэрбээр ойрхи дорнодод терроризмын эсрэг дор бүрнээ хариуцлагатай байхыг уриаллаа.