Хүнсний бүтээгдэхүүнээ зөв сонгох нь гэр бүлээ элдэв өвчнөөс хамгаалаад зогсохгүй өөрийнхөө төлөө хийх хамгийн зөв алхам юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, нийгмийн эрүүл мэндийн газар хамтран 2013 онд хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнийн хэрэглээнд судалгаа хийжээ.
Хүнсний ногоо хүний бие махбодийн эрхтэн тогтолцооны хэвийн үйл ажиллагааг хангах өсөлт, хөгжилтийг дэмжих, дархлаа сайжруулах,хавдар болон бусад эмгэгээс сэргийлэх, гэдэс ходоод цэвэршүүлэх зэрэг чухал ач холбогдолтой. Тиймээс ДЭМБ-аас гаргасан тайланд хүн өдөрт 400 гр хүнсний ногоо, жимс идэхийг зөвлөжээ. Тэгвэл өргөн хэрэглэдэг жимсний дундаж жинг сонирхуулъя.
Нэг зүсэм өргөст хэмх 5гр, Гадил 160гр, улаан лооль 75гр, алим 130 гр киви 65гр, төмс 90 гр байдаг аж. Тиймээс та хоол хүнсэндээ аль болох жимс жимсгэнийг өргөн хэрэглэж өдрийн амин дэмээ нөхөөрэй.