Эрчим хүчний салбарынхан маргааш 08:00 цагаас ажил хаялт эхлэхэд бэлэн болсон гэв.
Энэ талаар Эрчим хүчний яаманд мэдэгдэл хүргүүлжээ. Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны ажил хаялтыг зохион байгуулах Түр хорооны гишүүд Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн хүсэлтийн дагуу яаманд уулзсан байна.
Цалинг 10 хувиар нэмэх сайдын саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй учир ажил хаялтыг товлосон өдөр, цагтаа улс орон даяар эхлүүлнэ гэв.
ДЦС3-ын Үйлдвэрчний эвлэлийн тэргүүн: ДЦС3-ын ажилчид хүнд, халуун нөхцөлд ажилладаг. Бид мөн ажил хаялтад оролцож байна. Бид ард түмнийг цахилгаанаар хангах үүргээ ойлгодог тул одоо ажил хаялтыг хийж байна. Одоо эрчим хүчний оргил ачааллын үе биш. Гэхдээ их засварын ажил үргэлжилж байна.
Бид өнөөдрийг хүртэл ажил хаялтад хүрэхгүй болов уу гэж бодсоор ирлээ. Д.Найдалаа сайд бидэнд албан бичгээр буюу албан ёсоор хариу өгөөгүй.
Бидний “тэвчээрийн” тог тасралаа. Бид Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангаж ажилладаг. гэвч сүүлийн жилүүдэд эрчим хүч хаягдаж орхигдсон тул өнөөдөр ийм байдалд хүрлээ. Манай салбарыг шинэчлэх бол эхлээд хүнээсээ эхлэх ёстой. Аюулгүй байдлыг хангах ёстой.
Эрчим хүчний яамнаас бидний цалинг 10 хувиар нэмэх санал тавьсан. Гэтэл инфляц 11 хувьд хүрсэн, мөнгөний ханш 20 хувиар уначихлаа.Эрчим хүчний яа өнөөдөр даруй арга хэмжээ авахгүй бол маргааш үндэсний хэмжээнд тоггүй болох эрсдэл үүслээ. Ажил хаялт бидний эцсийн сонголт.
Ерөнхий сайд Н.Учрал энэ асуудалд анхаарлаа хандуулна уу. Цахилгаан тасарснаас үүдэх аливаа эрсдэлийг Засгийн газар хүлээнэ. Бид цалингаа 30 хувиар нэмүүлэх хүсэлтэй байна. Маргааш шууд 30 хувиар биш юм гэхэд шатлалтай нэмэх саналыг бид хүлээж авна.
Сүүлийн нэг жил хагасын өмнө бидний цалинг 10 хувиар нэмсэн. Энэ сарын 1-нээс эхлэн цахилгаан эрчим хүчний үнийг 5 хувиар нэмсэн атлаа бидний цалинг нэмээгүй. Эрчим хүчний салбарт авлига их байгаа тул эхлээд үүнийг цэгцэлнэ гэж эрх баригчид ярьдаг. Авлига авсан хүмүүсийн бурууг нийт ажилтнуудад нялзааж болохгүй. Маргааш өглөө 08.00 цагт эхлэх ажил хаялтад эрчим хүчний салбарын 22 салбарын ажилтан хамрагдана.










































































