Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн баяр наадмаар 1024 бөх барилдуулах шийдвэрийг Баяр наадам зохион байгуулах үндэсний хорооноос гаргасан.
Бөхийн барилдааны 1, 2-ын давааг 7-р сарын 10-ны өдөр наадамчин олонд үнэ төлбөргүй үзүүлнэ гэж Баяр наадам зохион байгуулах үндэсний хорооны дарга, Шадар сайд Н.Номтойбаяр өчигдөр мэдээлсэн.
Үндэсний бөхийн дархан аварга Н.Батсуурь энэ шийдвэрийн талаар өөрийн байр суурийг цахим хуудаснаа илэрхийлжээ.
Тэрбээр, Бөхчүүдийн эрх ашиг байхгүй юм уу? Гурван өдөр барилдах амархан гэж боддог юм байх даа. 1024 бөх хоёр өдөр барилдаад болоод байсан гэжээ.










































































