Ямар учиртай юм
бэ. Хотыг ногооруулж, цэцэгсээр гоёход багагүй мөнгө зарцуулсан. Гэтэл яг
цэцэгс дэлгэрдэг улирал нь ирчихээд байхад улаан шороогоор нь эргүүлж, хуучин
ногоон байгууламжийг нь сүйтгээд байх юм. Үүнийг огт ойлгохгүй байна. АН нь
хийнэ үү, МАН нь хийнэ үү хэнд хамаа байна аа. Гэтэл өмнөхөө үгүйсгэдэг
зангаараа хотын ногоон байгууламжийг сүйтгэж өгч байна. Хаанаас хэн нь хэчнээн
төгрөг унагах гэж нүдэнд дасал болсон бут сөөгүүдийг үндсээр сугалж, сүйтгээд
байгааг хэлээд өгөх хүн байна уу? Оронд юу тарьж, өнөөх нь хэзээ ургах вэ?