Монгол Улсын гавьяат жүжигчин, тайз, дэлгэц, хошин урлагийн жүжигчин, найруулагч И.Одончимэг Ардын жүжигчин цол, тэмдгээр шагнуулахаар болжээ.
Тэрбээр Монголын олон драмын жүжиг, уран сайхны кинонд гол, туслах дүр бүтээсэн, мөн найруулсан. Түүний хөдөлмөр, бүтээл, урлагт оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээхээр болжээ.
Жүжигчин И.Одончимэг 1989 онд УБДС-ийг жүжигчин мэргэжлээр төгсөөд Хүүхэд, залуучуудын театрт 1.5 жил ажиллаж, 1991 оноос УДЭТ руу шилжсэн. Драмын театрт 2000 оны намар хүртэл жүжигчнээр ажиллаж, 2001 оноос “Х ТҮЦ” продакшндаа байгуулан одоо хүртэл ажиллаж байгаа. Мөн СУИС-д багшилж байна.









































































