Дугуйн замтай болохыг
уриалж, Монголын Залуучуудын холбооноос дугуй шатааж байлаа. Тэгсэн өнөөдөр
приусны татвар нэмэхийг эсэргүүцэж приус машин шатаахыг оролдсон байна. Яасан ч
баян улс вэ.
Цаашдаа орон
сууцны тухай хууль гарвал гэрээ шатааж, гэр бүлийн тухай хууль гарвал эхнэр/нөхөр-өө
шатааж мэдэх л улс юм шиг байна. Бүр цаашлаад газрын тухай хууль гарвал эх
орноо галдан шатаачихаад л бид эсэргүүцлээ илэрхийлсэн ухааны юм ярих нь ээ.
Тэмцэх арга арай л биш байна даа. Приусын татвар нэмэхийг эсэргүүцэж байгаа бол
зарах гэж байгаа бүх приусээ Сангийн яам, төрийн ордон тойруулаад зогсоочих л
доо. Дажгүй тэмцлийн хэлбэр шүү. Эсвэл төв талбайн зогсоолыг приусээр дүүргээд
аваарын дохиогоо татаж болж л байна. Шатааснаас л дээр байх.