Шилэн дансны хуулийн хэргэжилтэнд иргэд сүүлийн үед маш хүчтэй хяналт тавьж байгаа бөгөөд энэ нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн талархал сайшаалыг хүлээж байгаа юм.
Тэгвэл өчигдөр иргэн Б.Цогтгэрэл нарын хүмүүс АТГ, ҮАГ-т хандан нийт 15 аймгийн 24 албан тушаалтнуудыг шалгуулах хүсэлттэй байгаа бөгөөд Өмнөговь, Булган аймгуудын Засаг дарга, ИТХ-ын дарга нарын худалдан авалтуудын талаар ноцтой сэжиглэх үндэслэл байгаа тул холбогдох заалтуудынх нь дагуу мөн шалгуулахаар өгсөн байна.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрийн төсөв болох 71 тэрбум, ЗГ-ын нөөц сангийн 25 тэрбум төгрөгүүдийг Шилэн дансан дээрээ одоог болтол байрлуулаагүй нь тодорхой болоод байгаа бөгөөд энэ талаараа УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд өнөөдөр 12 цагт хандах боллоо гэдгээ дээрх иргэд мэдэгдлээ.
Хэрвээ Өргөдлийн байнгын хороо Ерөнхий сайдыг Шилэн дансаа хөтлөөгүйг тогтоох юм бол тэрээр хууль зөрчсөн үндэслэлээр хангалттай огцрох юм.
Эх сурвалж: цаг.мн