Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Пак Гын Хэ-г маргааш Сөүл хотноо 11 цагаас болох шүүх хуралд биечлэн оролцохоор болсон талаар эх сурвалжууд мэдээллээ. Түүний шүүх хурал болохтой холбогдуулан ажиглагчаар оролцох хүсэлтэй олон мянган хүн эмх замбараагүй байдал үүсгэжээ. Уг үймээнийг намжаахын тулд албаныхан 68 хүнийг санамсаргүйгээр сонгож оролцуулах болжээ. Дээрх хүсэлт гаргасан иргэд Пак Гын Хэ-г хэдэн сар шоронд хоригдсоны дараах ямар байдалтай байгааг харахыг хүссэн тул ийн үймээн дэгдээжээ.
Пак Гын Хэ гуравдугаар сард шоронд хоригдсноосоо хойш олны өмнө гараагүй тиймээс хэвлэлийнхэн шүүхийн байрны гадна түүний зургийг дарахаар хүлээн байгаа гэнэ.