Хөх нуураас тодорсон монгол Ажаа гэгээн ЭХЭМҮТ-д 75 ортой \”Цусны хорт хавдартай хүүхдийн эмнэлэг”-ийг 2014 онд үнэ төлбөргүй барьж хүлээлгэн өгч буян үйлдэж байсан билээ. Мөн тэрбээр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд буй нэг давхар дан барилгыг засварлаж, Өрхийн эмнэлэг болгож өгч байсан. Тэрбээр барилга, угсралтын \”Тэргүүн чансаа” ХХК-тай нягт хамтран ажилладаг бөгөөд 6.2 тэрбумын өртөгтэй Цусны төвийн барилгыг тус барилгын компани 3.5 тэрбумд багтаан барьж өгч, буян дээр давхар буян хийсэн юм. Өрхийн эмнэлгийн засварыг ч мөн үнэ төлбөргүй хийж, Ажаа гэгээнд хүлээлгэж өгч байсан түүхтэй.
Зураг: Өрхийн эмнэлгийн барилга
Тэрбээр Бэй Аэриагийн монголчуудын холбоонд саяхан зочлохдоо \”Яармагт буй газартаа өндөр настны өдөр өнжүүлэх газар байгуулах санаатай байгаа” гэж ярьжээ. Энэ нь дээр дурдсан Өрхийн эмнэлэг бүхий Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр юм. Ажаа гэгээний Монголоо гэсэн сэтгэл, буян үргэлжилсээр байх бололтой. Гэгээнтний буяныг дагаж, буян үйлдэх хүний тоо үржин олшрох болтугай.