Мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын тэмцээн буюу Нацү башё Токио хотноо үргэлжилж байна. Башё өндөрлөхөд зургаан өдрийн барилдаан үлдээд байгаа билээ. Тэмцээний ес дэх өдрийн барилдаанд их аварга Хакүхо М.Даваажаргал, Харүмафүжи Д.Бямбадорж нар учраа бөхөө давснаар ес дэх даваагаа авлаа. Аварга Кисэносато Точиозанд ялагдан зургаан даваа, гурван унаатай боллоо. Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ озэки Гоэйдогоор долоо дахь даваагаа авлаа. Башёг Хакүхо, Харүмафүжи нар 9-0 амжилттайгаар тэргүүлж байгаа бол сэкивакэ Такаясу найман даваагаар тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдэж байна.
- Тамаваши Мөнх-Оргил /сэкивака/ 6-3
- Чиёошима Мөнхсайхан /барууны 2/ 2-7
- Такайнойва Баасандорж /зүүний 5/ 5-4
- Ичиножо Ичинноров /зүүний 9/ 3-6
- Араваши Дөлгөөн /зүүний 11/ 2-7
- Кёкшүхо Эрдэнэбаатар /жүрё зиндааны 2/ 6-3
- Тэргүүлэгчдийн барууны секивака Такаяасү 8-1 гэсэн амжилттайгаар нэхэж байгаа бол түүний араас Озеки Тэрүнофүжи Ган-Эрдэнэ 7-2 амжилттайгаар удаалж байна.