Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1-р ангийн элсэлтийн цахим бүртгэл 2026 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс эхэлнэ.
Элсэх хүүхдийн бүртгэлийн хүсэлтийг 2026 оны 08 сарын 17-ны өдрөөс 08 сарын 28-ны өдрийг дуустал “E-Mongolia” платформоор хүлээн авна.
Иргэд нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
-
Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
-
Шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамч бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
-
2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.











































































