Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан Г.Сэрээнэндоржийг хуулийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Түүнийг шинэ зүтгүүр худалдаж авах гэрээ байгуулж 800 мянга гаруй ам.доллар шилжүүлсэн ч авсан зүтгүүр нь 400 гаруй мянга ам.долларын үнэтэй, хуучин зүтгүүр байсан хэмээн буруутгаж байгаа юм байна.
Уг хэрэгт прокурорын газраас хяналт тавьж, АТГ-ын Мөрдөн байцаах газраас шалгаж байгаа аж. Энэ талаар прокурорын байгууллагын эх сурвалжаас тодруулахад \”Шалгаж байгаа нь үнэн” гэх тайлбарыг өгсөн төдийгүй хавтаст хэрэг нь прокурорын байгууллагад шилжиж ирсэн гэдгийг дуулгав.
Тодруулбал, Г.Сэрээнэндоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 266.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.