Шүүхээс прокурорын саналыг үндэслэн философич С.Молор-Эрдэнийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ.
Анх түүнийг Томокотой жилийн өмнө хийсэн ярилцлагын үеэр хэлсэн үгстэй нь холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханы тушаалаар шалгаж эхэлсэн гэж мэдээлсэн.
Тэгвэл өчигдөр Тагнуулын ерөнхий газраас С.Молор-Эрдэнийг саатуулж, улмаар шүүхэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналаа хүргүүлснийг ийнхүү шүүх хүлээн авч шийдвэрлэлээ.
Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.9 дүгээр зүйлийн Үндэсний эв нэгдлийг бусниулах гэсэн зүйл ангиар шалгаж байгаа аж.
С.Молор-Эрдэнэ нь Томокотой ярилцахдаа “Монгол гэдэг ард түмэн байхгүй, энэ бол зүгээр нэг хоч. Ийм ард түмэн дэлхий дээр байхгүй. Чингис хаан монголчуудад ямар ч хамаагүй. Харин Төв Ази хавиар байсан байж магадгүй” гэж өөрийн үзэл бодлоо хуваалцсан юм.













































































