Английн алдарт Guardian сэтгүүлээс нэгэн сонирхолтой судалгаа явуулжээ.
Тэд сүүлийн жилүүдэд хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурь
ямар шалгуураар тооцогдох болсныг онцолсон бөгөөд тэдгээр шалгуурууд хэрхэн
өөрчлөгдснийг харуулсан судалгаа хийжээ. Үр дүнд 100 жилийн өмнө ойролцоогоор
хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурийг хэрэглээгээр дүгнэдэг байсан бол өнөө үед
хэр хөдөлмөрлөж байгаагаар тодорхойлдог гэсэн үзүүлэлт гарчээ.
Өөрөөр хэлбэл таны хэрэглэж буй машин, гар утас нийгэмд
таныг хэн гэдгийг тодорхойлохгүй. Харин таныг ажил дээрээ хэрхэн үр бүтээлтэй
цагийг өнгөрүүлж юу сурч мэдсэнээр тань дүгнэнэ гэсэн үг юм. Жишээлбэл фэйсбүүкийг
үндэслэгч Мак Зукерберг хувцасны шүүгээндээ саарал өнгийн хэдхэн фодволк жинсэн
өмдтэй, өөр юу ч илүү хэрэглэдэггүй.
Учир нь түүнд ажил хийх явцад нь биед эвтэйхэн хувцас өмсвөл илүү бүтээлч үр
дүнтэй ажилладаг гэнэ.
Түүнчлэн нэр алдрын оргилд хүрсэн бизнесмэн эрхмүүд өглөө
эрт босдог зуршилтай байдаг. Гэхдээ тэд өглөө бүр эрт сэрэн хором бүрийг
алдалгүй зөв зарцуулж байж амжилтанд хүрсэн билээ.