АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп төрийн албан ёсны айлчлалынхаа хүрээнд Ромын пап Францисктай уулзжээ. Тэдний хэлэлцээр хаалттай болсон бөгөөд хэлэлцээрийн эхэнд Дональд Трамп уулзсандаа маш их баяртай байна, нэр төрийн хэрэг боллоо гэж яриагаа эхлүүлэв. Тэд өмнө нь уур амьсгалын өөрчлөлт болон цагаач дүрвэгчдийн асуудлаар санал бодол зөрчилдөж байсан билээ. Ромын паптай уулзсаныхаа дараа тэрбээр Италийн ерөнхийлөгч болон ерөнхий сайд нартай уулзан хэлэлцээ хийх юм. Мөн энэ үеэр Мелания Трамп, Иванка Трамп нар толгой дээрээ хар алчуур тавьж тухайн орны соёлыг хүндэлж байгаа гэдгээ харууллаа. Түүнчлэн Дональд Трамп айлчлалынхаа туршид эхнэртэйгээ хөтлөлцөхгүй хэвээр байсан ч энэхүү айлчлалаар хөтлөлцөн Ватиканы сүмийг хамтдаа үзэж сонирхжээ.