Барак Обамагийн албан ёсны гэрэл зурагчин байсан Питер Сауза өөрийн твиттер хуудаснаа тэргүүн хатагтайг хэрхэн хөтлөх талаар зөвлөгөө өгчээ. Дональд Трамп Мелания нар сүүлийн айлчлалууд ихээхэн шуугиан тариад байгаа юм. Тэд айлчлалын үеэр хоорондоо хоёр удаа хөтлөлцөөгүй дүрс бичлэг ил болж тэднийг хоорондоо муудалцсан гэх ойлголтыг дэлхий дахинд төрүүлсэн. Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обамагийн Цагаан ордон дахь 8 жилийн хугацаанд түүний албан ёсны гэрэл зурагчнаар ажиллаж байсан Питер Сауза ингэж дүгнэжээ. Тэрээр энэ хугацаанд ерөнхийлөгчийн 2 сая гаруй зураг дарсан бөгөөд ерөнхийлөгч нарын гэр бүлийн харилцаа тал дээр Дональд Трамп ,Обамагаас илүү хайнга, бүдүүлэг, хүйтэн, ширүүн өнгө аястай байдгийг гэрэл зурагчин Питер Сауза анзаарч дүгнэлт хийжээ. Иймээс хоорондоо аль болох камерын өмнө хөтлөлцөж нээлттэй байхыг зөвлөсөн байна.