Яг түүн шиг шоугаар олны талархлыг хүлээх болсон төгөлдөр хуурч С.Алимаа шинэ уран бүтээлээ гаргахаар зэхэж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд үзэгчдийг байлдан дагуулж, сошиал ертөнцийг талцуулсан С.Алимаа үнэхээр Энимем буюу \”Анимем” шиг байж чадсан. Тэрээр ялагдсан сэтгэгдлээ нуулгүй л хэлчихсэн. Шударга гэмээр ч юм уу зан араншин нь түүнийг улам бүр чимжээ. Ами нэгэн хөрөг нэвтрүүлгийнхээ үеэр \”Үзэгчдийн сэтгэгдлийг сонсоод уйлж байсан. Үзэгчид гэдэг маш шударга шүүгчид байдаг юм байна. Энэ шоунд оролцсоноороо илүү нээлттэй болж өөрийгөө өөр өнцгөөс харж эхэлсэн” гэв. Мөн тэрээр шинэ уран бүтээлээ өөр өнгө аястайгаар хийхээр төлөвлөж эрч хүч дүүрэн бүтээлээ туурвих гэнэ.