Хөөрхөн, сайхан ааштай, хоол сайн хийдэг, ажилсаг, зарчимч гээд олон эхнэрүүд байдаг. Гэхдээ миний эхнэр бол яг л доорх шиг, сахилгагүй, жаахан хүүхэд шиг. Миний инээх шалтгаан мөртлөө, зүтгэх хөшүүрэг болдог. Чи байхгүй бол би байхгүй. Чи бол миний амьдрах учир шалтгаан. Хоёр бие нэг болдог. Нэг бие зорилгынхоо төлөө зүтгэдэг. Саад бэрхшээл олон бий. Энэ бүгд зүгээр л шалгуур. Үүнийг давах эрч хүчийг би чамаас л олж хардаг. Чи бол миний цэнэглэгч…