Монгол хүний дундаж наслалт 60 нас. Та 25-тайдаа гэр бүлтэй болсон гэж бодьё. Ханьтайгаа амьдрах амьдрал чинь 35 жил. За тэгэж байтал аль нэг нь арай эрт, 5 жилийн өмнө яваад өгнө хөөрхий. Ингээд 30 жил. 30 жилээ 365 хоногт үржүүлэхэд 10950 хоног болж байна.
Та өдөрт 8 цагийг ажил дээрээ, унтахдаа 8 цаг, гэртээ ирж очих гээд 2 цагийг зарцуулдаг гэж үзвэл хоногт ханьдаа 6 цагийг л зарцуулна. За тэр нь ч алдаг оног. Энэ 6 цагаа 10950 хоногтоо үржээд, 24 цагт хуваагаад, цаашлаад жилд хувиргаад үзээрэй. Та амьдарлынхаа ердөө 7,5 жилийг хайртай хүнтэйгээ хамт байх юм. Зарим хүний хувьд энэ хугацаа бүр ч бага.
Миний бие юу гэх гээд байна вэ гэхээр ийм жаахан, дэндүү бага олдож байгаа цаг хугацаагаа нэгнийгээ хүндэлж хайрлаж сайхан хайр, сайхан гэр бүлийг цогцлоохын төлөө хамтдаа тэмцэж, ухамсарлаж амьдарвал аз жаргал өөрөө л ирнэ. Нэг нэгнийгээ өөнтөглөж, хардаж, хэрүүл уруул, уур уцаартай амьдрах нь өчүүхэн олдох нандин цаг хугацааг тань улам багасгасаар байх болно гэдгийг ойлгож, хайртай хүнээ хайрлаж амьдарцгаая.