УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн ээлжит хурлаар хэлэлцсэн асуудлын талаар танилцууллаа.
Тус бүлгийн даргаар шинээр сонгогдоод буй Б.Түвшин “Бүлгийн дэд даргаар ажиллаж байсан Б.Жаргалан, Ч.Лодойсамбуу нар чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Үүнтэй холбоотойгоор дэд дарга нарыг шинээр томиллоо.
АН-ын бүлгийн дэд даргаар Ж.Баярмаа, Р.Сэддорж, Г.Хосбаяр, Ш.Бямбасүрэн нарыг томиллоо” гэв.








































































