Яг түүн шиг шоуны хагас финалын тоглолтод
дуучин Г.Мэнд-Амар түрүүлж ялагчийн эзэн болсон. Тэгвэл үзэгчдийн хамгийн бага
саналтай оролцогчид энэ дугаарыг харамсалтайгаар орхиж шоу нэвтрүүлгийг өндөрлүүлсэн билээ.
Энэ дугаарт Б.Ариунцэцэг, А.Хишигдалай нар шүүгч, үзэгчдээс хамгийн бага
оноог авч шоунаас хасагдлаа.
Оролцогч А.Хишиг далай энэ дугаарт Layrin Hill болон түүний алдарт хит \”Killing
me softly” дууг дууллаа. Тэрээр энэ шоунд өөрийгөө тун ч муу оролцсон
гээд сүүлийн удаа тайзнаа өөрийнхөөрөө жаргасан хэмээв. Харин түүний
үзүүлбэрийн тухай шүүгч нар ийнхүү өөрийн байр суурийг илэрхийллээ.
Шүүгч Н.Онон \”Чи
төстэй болсон байна. Хөдөлгөөний хувьд чи сая хэллээ шүү дээ өөрийнхөө жаргаад
хийлээ гэж. Чамд амжилт хүсье” .Б.Наранзун \”Энэ шоунд хамгийн
муу сайн гэх зүйлгүй бүгдээрээ л мундаг байгаа. Энэ шоуны гол
зорилго бол Монголын ард түмнийг нэгтгэх ёстой шоу. Түүнээс биш
бутаргах,муудалцуулах биш. Тиймээс чи битгий санаа зов. Дүрийн хувьд
түүнээс илүү хөгжилтэй байлаа. Г.Ундармаа\”Яагаад гомдоод байгаа юм бэ. Жаргалтай байгаа
биз дээ. Чи сая хайнга танхай дууллаа. Үнэхээр адилхан байлаа. Надад нэг зүйл дутагдсан нь
тэр хэчнээн танхай ч ялдам. Түүнийг гаргаад өгсөн бол”
Харин оролцогч Б.Ариунцэцэг энэ удаад \”Modern Talking” хамтлагийн Thomas
Anders-ийг бүтээлээ.
Тэрээр тайзнаа аав ээжийн минь үед сонсож өссөн сайхан хамтлаг.
Дөхүүлэх гэж тун хичээлээ. Намайг дэмжээрэй гэв. Харин шүүгч Б.Наранзун \”Би 10 жилдээ байхдаа яг чам шиг
Thomas Anders болохыг мөрөөддөг байсан. Дуулалтын хувьд төстэй байна.
Түүний тунгалаг хоолойг арай гаргаагүй ч тэрээр эмэгтэйлэг хоолойгоор дуулдаг
болохоор төстэй байлаа. Баяр хүргэе. Мундаг байна”гэв. Ийнхүү дараачийн
дугаарт шилдэг зургаан оролцогч өрсөлдөх боллоо.