Яг түүн шиг шоуны финалын дугаарын зочин шүүгч Г.Ундармаа үзэгчдэд өөрийн бэлгээ задаллаа. Тэрбээр алдарт дуучин Бейонсег тайзнаа амилуулж дуучин П.Баярцэнгэлтэй хоршин дуулсан билээ. Тэрээр Бейонсегийн бүтээсэн дүрийн талаар цахим хуудаснаа ийн бичжээ.
\”Заа өглөөний мэнд манайхаан. Яг түүн шиг шоуны шүүгчээр ажиллалаа. Бас өмнө жилийн аваргатай хамт дуулж бүжиглэж оролцогч нарынхаа хөшигний арын зовлонг мэдэрлээ. Үнэхээр хэцүү даалгавар байлаа. Беонси бид хоёр амьдрал дээр шал өөр эмэгтэйчүүд юмаа.
Цаадах чинь 10 аад жил англиар дуулж бүжиглэсэн, том өгзөгтэй, гоё биетэй, халуухан, жижигхэн нүүртэй, эрч хүчтэй, том зах зээлтэй оронд амьдардаг, жижигхэн хөхтэй, хөрслөг бор царайтай, нөхөр нь дуучин. Гэтэл би нь эсрэгээрээ. (Улцан шар царайтай, нөхөр нь тамирчин миний хань дэндүү мундаг л даа. Цаг зав муутай ч чадахаараа л оролцогч нартаа бэлэг барилаа. Найман оролцогч нарааараа маш их бахархаж сууна. Есөн удаа тэсэн өөр хүнийг 7 хон хоногийн хугацаанд дуурайна гэдэг бас их хөдөлмөр, сэтгэл!!! Хэрвээ би… гэж бодож үзлээ. Яагаад ч чадахгүй юм байна.Тийм болохоор та хэнийг ч дэмжиж байсан бусдыг нь бас хайрлаарай. Хатуу ширүүн үгээр битгий мохоогоорой. Бүгд өөр өөрийн гэсэн онцлог давуу талтай зоригтой ,зорилготой хүмүүс. Бүх үзэгч нартаа баярлалаа. Боловсрол ТВ-ийн хамт олонд үзэгчдийнхээ өмнөөс баярлалаа. Аварга Баярцэнгэл болон хоёр шүүгч залуудаа амжилт” гэж бичжээ.