Умард Солонгосын хөөргөсөн пуужин, Японы
эдийн засгийн онцгой бүсэд унасан тухай тус улсын Батлан хамгаалахын яамнаас
мэдэгджээ. Харин Пхеньян энэ тухай \”үүрийн 5.40 цагт
зүүн эргээс пуужин хөөргөн туршсан. Пуужин 450 орчим км замыг туулаад Японы
тэнгист унасан” гэж мэдээлсэн байна.
Энэ явдалд Японы Ерөнхий сайд Шинзо Абэ \”Умард
Солонгосын өдөөн хатгалгыг зогсоохын тулд АНУ, БНСУ болон олон улсын хамтын
нийгэмлэгүүдтэй хамтран ажиллах болно гэж мэдэгдсэн байна. Умардын пуужин ямар нэгэн хохирол
учруулаагүй. Гэвч энэ нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолуудыг илт зөрчсөн үйлдэл
болоод байна. 2017 он гарснаас хойш Кимийн зэвсэгт хүчин 11 дэх пуужингаа
туршаад байна.