Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Чингисийн өргөн чөлөө, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн ногоон байгууламжид иргэн татсан тамхиа бүрэн унтраалгүй хаясан болгоомжгүй үйлдлээс болж гал гарч СБД-ийн 10-р гал унтраах ангийн бие бүрэлдэхүүн унтраасан байна. Иймд хуурайшилтын үед аж ахуйн нэгж, байгууллага, иргэд анхаарал болгоомжтой байж гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.