Тажикстан Улсын Авлигатай тэмцэх газрын ахлах мөрдөн байцаагч Фирдавс Ниезбадаловын гэрээс асар их мөнгө, автомашин, үнэт эдлэл бүхий хоргодох байр олж илрүүлсэн байна.
Тэрээр энэ бүхий л баялаг бүхий нууц байраа өөрийнхөө эцэг эхийн байранд нуусан байжээ. Гэрчүүдийн хэлснээр бол Ниезбадалов хууль сахиулагчдад энэ бүхий л баялаг байгаа хэн ч мэдэхгүй нууц газраа өөрөө зааж өгсөн гэнэ.
Харин түүний эх нь янз бүрийн эсэргүүцэл үзүүлж, өөрийгөө шатаана гэж сүрдүүлэн хашгичиж байжээ.
\”Хууль сахиулагчид түүнээс төсвийн цалингаар ийм ихийг цуглуулж чадсан юм уу гэж асуусан. Харин эх нь хашгираад л уйлаад л байсан. Үүнээс болоод аюулгүй байдлын ажилтнууд эд хөрөнгийг нь тоолж бүртгэхээ түр зогсооход хүрсэн. Гэрчүүдийг байлцуулж байгаад бүхий л эд баялгийг нь шуудайд хийж лацадсан” гэж гэрчүүд ярьжээ.
Ниезбадалов бол Тажикстаны Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн нарийн бичгийн даргын хүргэн, өөрийн нь эцэг Согда мужийн прокурорын орлогч юм байна.
Эцэг эхийн нь эзэмшилд газар доорхи гараж, ажиглалтын камертай зургаан орон сууц байгааг ч хууль сахиулагчид илрүүлсэн бол Ниезбадаловын ахынхаас бас их хэмжээний бэлэн мөнгө илрүүлсэн гэнэ. Тажикстаны Дотоод явдлын сайд Сирожиддин Аслов тус улс ойрын үед авлигын гэмт хэрэгтэй хатуу тэмцэнэ гэж мэдэгдсэн юм.