Хүндийн өргөлтийн залуучуудын дэлхийн аварга М.Анхцэцэгийн дүүд туслах хандивын аян амжилттай үргэлжилж байна. Түүний дүү хүнд түлэгдэж БНСУ-д өндөр үнэтэй мэс засал хийлгэх шаардлагатай болсон билээ. Тиймээс түүний гэр бүлийнхэн эмчилгээний мөнгийг цуглуулахын тулд хандивын аян өрнүүлж байна. М.Анхцэцэг өнгөрсөн хугацаанд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хандивын хайрцаг нээн дүүдээ туслахаар зогсож байсан юм. Түүний өрнүүлсэн хандивын аянд олон урлаг спортынхон нэгдсэн. Тэгвэл өчигдөр жүжигчинТ.Бархүү гэр бүлийн хамтаар бүсгүйд сая төгрөг хандивлажээ. Т.Бархүү Яг түүн шиг шоу нэвтрүүлгийн сүүлийн дугаарт сайн үйлсэд мөнгө хандивлахаа мэдэгдэж байсан бөгөөд тэрээр хэлсэн амлалтдаа хүрчээ.