БНСУ-ын К поп урсгалын төлөөлөл Биг Банг хамтлагийн гишүүн ТОП буюу Чой Сунг-Хюн хар тамхи хэрэглэсэн хэргээр шалгагдаж эхэллээ. Түүнтэй хамт хамтлагийн гишүүд нь болон урлагийн хэд хэдэн олны танил хүмүүс байсан гэж эх сурвалж мэдээлж байгаа. Гэхдээ одоогоор мөрдөн байцаалт явагдаж байгаа бөгөөд хэн хэн энэ хэрэгт холбогдсон тухай хуулийн байгууллагаас тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа аж. Өнөөдөр Сунг Хюноос мэдүүлэг авч байгаа гэнэ.
Үндэстэн агентлаг