АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп цаг уурын өөрчлөлттэй тэмцэх Парисын гэрээнээс Америк албан ёсоор гарч байгааг дэлхий даяар зарлалаа. Тэрбээр цаг уурын өөрчлөлтийн тухайд сөрөг бодолтой байдаг бөгөөд Хятадуудын зохиомлоор гаргасан асуудал гэх байр сууринаас ханддаг аж. Түүний энэхүү шийдвэрт АНУ-ын олон иргэд дургүйцсэн төдийгүй эх баригчид түүнийг ганцхан өөрт ашигтай шийдвэр гаргасан гэж үзэж байна. Үүгээр зогсохгүй Дональд Трамп Обамагийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг гурван тэрбум доллар хандивлана гэсэн шийдвэрийг үгүй хийлээ. Одоогоос хоёр жилийн өмнө дэлхийн 195 улс Парист гарын үсэг зурснаар эх дэлхийн цаг уурын дулаарлыг аж үйлдвэржилтийн өмнөх үеийн агаарын хэмээс нэмж Цельсийн 1.5 хэмээр хэтрүүлэхгүй байх зорилт тавьсан юм. Хэрвээ энэ түвшнээс хэтэрвэл гамшгийг хязгаарлах боломжгүй болно эрдэмтэд үздэг юм. Трамп шийдвэрээ танилцуулахдаа \”Парисын цаг уурын гэрээнээс АНУ гарах болно. Гэхдээ бид АНУ-д, түүний компаниудад, ард иргэдэд, татвар төлөгчдөд ашигтай байх нөхцөлөөр дахин хэлэлцээр хийн эргэн нэгдэх ажлыг эхлүүлнэ” гэв.