Өмнөговь аймгийн Гурвантэс сумтай хил залгаа БНХАУ-ын Баяннуур аймгийн Ганцмод боомтын орчим H7N9 вирүсээр үүсгэгдсэн шувууны томуугийн хүний өвчлөл гарсантай холбогдуулан ЭМЯ-аас дараах зөвлөмжийг өгч байна.
Үүнд:
- Онцын шаардлагагүй бол БНХАУ-ын Баяннуур аймагт зорчихгүй байх;
- Гэрийн тэжээвэр амьтдаас аль болох хол байх, шувууны захаар явахгүй байх;
- Шувуу, гэрийн тэжээвэр амьтдын өтгөн, сангасаар бохирлогдсон гадаргууд хүрэхгүй байх, үхсэн амьтадтай харьцахгүй байх;
- Шувууны гаралтай бүтээгдэхүүний аль улсад үйлдвэрлэсэн, баталгаат хугацаа зэргийг сайтар нягтлах, өвчлөл гарсан бүс нутгаас ирсэн бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй байх;
- Шувууны гаралтай мах, махан бүтээгдэхүүн, өндөгийг түүхий, хагас боловсруулан хүнсэнд хэрэглэхгүй байх;
- Гол, булаг, шандны түүхий усыг уухгүй байх;
- Гарыг тогтмол савандаж угаах;
- Өвчлөл гарсан бүс нутгаас ирсэн хүнд гэнэт өндөр халуурах, ханиалгах зэрэг томуугийн шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах;
Эрүүл мэндийн яам