Яг түүн шиг
шоуны финалын шатны дугаар амжиллтай болж өндөрлөлөө. Нэвтрүүлгийн сүүлчийн
дугаарын салхийг Б.Халиунаа нээж реппер
Ники Минажийн дүрээр үзэгчдийг байлдан дагуулсан юм. Үүний дараа
оролцогч С.Ами алдарт сафран хоолойт дуучин Сара Брайтманы дүрд хувирч шүүгчдээс олон магтаалын үг
сонслоо. Харин оролцогч Г.Ганхүү Брайан Жонсоны дүрд хувирч тайзнаа уран
бүтээлчийн түүхээс хуваалцсан бол Г.Мэнд-Амар дуучин Укаг дуурайж Мээдээгийн
хувилбараар үзүүлбэрээ бэлджээ. Тэрээр үзүүлбэрийн дараа энэ шоунд С.Гантогоо
дүүгээ дэмжиж байна. Өрсөлдөөнөөс соёлтой хасагдахын тулд зайгаа тавьж өглөө
гэв. Шилдэг үзүүлбэрээс хамгийн цойлсон үзүүлбэрээр оролцогч
Т.Бархүүгийн үзүүлбэрийг үзэгчид шүүгчид дуу нэгтэйгээр нэрлэлээ. Тайзнаа Стивен Тайлорын дүрээр гарсан цаг мөчөөс
эхлэн яг түүн шиг байж нэвтрүүлгийн дугаарт бүрт байлдан дагуулж чадлаа. Тэрээр
үзүүлбэрийнхээ дараа \”Хүн зүтгэвэл болдог юм байна, хөдөлмөр хүнийг бий болгоно”
гэж сэтгэгдлээ хуваалцлаа. Түүний үзүүлбэрийн талаар шүүгчид сэтгэгдлээ ийн
илэрхийллээ.
Шүүгч Т.Ариунаа \”Бархүү жүжигчин хүн. Жүжигчин хүн дуучин
болж чаддаг юм байна. Өөрөөсөө бүтээлч чадварыг урсган гаргаж чадлаа. Чи бол
үнэхээр төрсөн авьяастан юм” гэв.
Шүүгч Н.Онон \” Мундаг байна дуу хоолойны өнгө маш их
дөхсөн” гэв.
Шүүгч Б.Наранзун \”Бархүү энэ шоуг нэр төртэй эхлээд нэр
төртэй дуусгаж байна. Шоуг утга учир нэмж чадсан мундаг оролцогч байлаа. Энэ
удаад маш зоригтой сонголт хийлээ” гэв.
Дараагийн оролцогч С.Гантогоо Big bang хамтлагийн G
Dragon–ний дүрийг бүтээж үзэгчдэд энтеэртэнйт шоуг үзүүллээ. Тэрээр өөрийн
давуу талаа ашиглан энэ удаагийн дугаарт оролцсон гэв.
Ингээд шоуны санал асуулгын шүүлтийн нэгдсэн дүнгээр
Т.Бархүү 54 оноогоор хол тасархай
түрүүллээ. Түүнд өгсөн үзэгчдийн мессеж санал 50 мянган давсан бол С.Гантогоо
19 мянган мессеж саналаар шоуг удааллаа. Ийнхүү яг түүн шиг шоу нэвтрүүлгийн
финалын дугаар олон сайхан дурсамжтайгаар өндөрлөж Т.Бархүү ялагчаар тодорч
үзэгч түмэндээ өөрийн авьяас чадварыг өндрөөр үнэлүүллээ. Нэвтрүүлгийн журмаар 20 сая төгрөгийн эзэн болоод зогссонгүй ивээн тэтгэгч байгууллагын мөнгөн шагналын эзэн боллоо.