Британийн Лондон хотод өнгөрсөн Бямба гарагт дахин террорист халдлага гарч
улмаар долоон хүн нас барж 48 хүн шархаджээ. Тус халдлагын улмаас Лондон хот
түгшүүрт автаж онц байдал зарлалаа. Эх сурвалжуудын мэдээлснээр уг хэргийг
Исламын улс бүлэглэл үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн аж. Бямба гарагийн үдэш хэсэг
этгээдүүд Лондоны гүүрэн дээгүүр явган зорчиж байсан иргэд рүү автомашинаар
мөргөж дараа нь хутгаар зэвсэглэсэн этгээдүүд иргэд рүү дайрсан юм.
Энэ хэрэгтэй холбогдуулан Британий
ерөнхий сайд Тереза Мэй засгийн газрын шуурхай хуралдааныг Ням гарагт зохион байгуулсан юм. АНУ-ын
ерөнхийлөгч Дональд Трамп холбооны шүүхээс түдгэлзүүлээд байгаа визний хоригийг
хэрэгжүүлэх шаардлагатай байгааг Лондоны халдлагыг жишээ болгон уриалсан байна. Түүнчлэн Дональд
Трамп Тереза Мэйтэй утсаар ярьж АНУ-ын
зүгээс туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ.