Монгол тулгатны зуун эрхэм нэвтрүүлгийн зочноор Ардын уран зохиолч, СГЗ,
Нацагдоржийн нэрэмжит шагтналт зохиолч П.Бадарч оролцлоо. Тэрээр нэвтрүүлгийн
үеэр эхнэрийнхээ тухайд ийн ярилаа.
\”Би олон хүн үхэхийг үзлээ. Сүүлийн үед үхэл гэдэг зүйлийг ойлгосон доо.
Манай хөгшин миний өвөр дээр сууж байгаад тэр үед түргэний тэрэг гурав гээд
ирсэн тэгээд л өнгөрсөн. Маргааш нөгөөдөр нь уйлахгүй байж байгаад оршуулж
ирсэн шөнө би цор ганцаар унтсан. Ханиа алдана гэдэг өрөвдмөөр. Үрэгдсэнийхээ хойноос
уйлдаггүй юм гэнэ лээ. Өнгөрсөн хүн чинь тэр нулимсанд чинь живдгийн билээ гэж
надад хүн хэлсэн үнэн байж магадгүй гэж бодоод байна. Үе Үе зүүдэнд орж байдаг.
Бодлоо гээд эргээд хүрээд ирэх биш. Уйлаад яахав. Цуглаж төрдөг, цуварч үхдэг гэж үг байдаг”
гэв. Үргэлжлэлийг та бүхэн бүрэн эхээр нь хүлээн авч үзнэ үү.