Гурвалжин будаа өөртөө уураг, антиоксидант ихээр агуулж байдаг тул бүдүүн гэдэсний үйл ажиллагааг дэмжиж цусандахсахарын хэмжээг тогтворжуулдаг болохыг эрдэмтэд тогтоожээ. Судалгаанаас харахад гурвалжин будаа өдөр бүр идсэнээр цусандаххоллестрины түвшин аажимдаа буурч, бүдүүн гэдэсний хорт хавдар үүсэхээс урьдчилан сэргийлээд зогсохгүй цөсний чулуу үүсгэхээс хамгаалдаг аж. Гурвалжин будаа нь бусад будаа, тариатай харьцуулахад фосфор, магнийн агууламж өндөртэй дээр хүний эрүүл мэндэд нэн тустай.
Тэгвэл гурвалжин будааг өдөр бүр хүнсэндээ тогтмол хэрэглэснээр таны биед дараах өөрчлөлтүүд гарна. Үүнд:
- Цусан дах сахарын хэмжээг тэнцвэржүүлнэ
- Цусны даралттай өвчтөн идэхэд тохиромжтой
- Дархлааны систем сайжирна
- Ясны бат бэх байдалд сайнаар нөлөөлнө
- Хоолны дэглэм барьж хүмүүсийн уургын алдагдлыг нөхнө
- Хорт хаврын эрсдэлийг бууруулна. Ялангуяа бүдүүн гэдэсний хорт хавдар, хөхний хорт хавдрын эрсдэлүүдийг багасгана. Цагаан будаанд харшилтай хүмүүс хэрэглэхэд нэн тохиромжтой.