МАХН-ын
дарга Н.Энхбаярын хүү Монгол банкны дэд Ерөнхийлөгч асан Э.Батшугарын хувийн
амьдрал олон нийтийн анхаарлыг татах боллоо. Э.Батшугар Монгол банкны дэд ерөнхийлөгчийн
албан тушаалаас бууснаас хойш улс төрөөс хөндийрч, бусдын анхаарлын төвөөс
холдоод байсан билээ. Гэвч саяхнаас нэгэн жүжигчин бүсгүйтэй нэр холбогдох
болсон юм.
Уг нь
Э.Батшугар Т.Даариймаа гэх бүсгүйтэй гэр бүл болж, эхнэр нь түүнд хөөрхөн охин төрүүлж өгсөн
гээд аз жаргалтай гэр бүл, мэдлэг боловсролтой сайн эцэг хүн гэхчлэнгийн
мэдээллүүд цахим хуудсаар хөвөрч байлаа. Гэвч аз
жаргалтай гэр бүл нэг их удаан оршин тогтносонгүй бололтой. Учир нь Э.Батшугар
жүжигчин бүсгүйтэй болзож байгаагаа бусдаас нууцлахыг хүсэлгүй, өөрсдийн
фейсбүүк хуудсаар хамт яваагаа зарлаж орхилоо.
Э.Батшугарын
\”нууц” Амьдралоги уран сайхны кинонд дүр бүтээсэн Б.Янжиндулам болох нь тодорхой
боллоо. Б.Янжиндулам нь БНСУ-ын урлагийн сургуульд суралцахын зэрэгцээ тус
улсын олон ангит кинонд дүр бүтээгээд авсан авьяаслаг жүжигчин.
Гэвч дөнгөж
эхэлж буй урлагийн карьертэй хүний гэр бүл үймүүлсэн гэх хар намтар бичүүлэх нь
дээ. Залуу улс яах нь бидэнд ямар хамаа байх вэ. Гадаадад өндөр боловсрол
эзэмшсэн хүмүүс нэг хүнтэй насыг барахыг хүсдэггүй ч юм билүү дээ.
Шар хүү