Өмнөд Солонгосын алдарт реппер T.O.P өөрийн харьяалагддаг энтертэймэнт компаниас албан ёсоор уучлал гуйжээ. Тэрээр одоогоор цэргийн алба хааж байгаа тул гар бичмэл буюу захиа бичсэн байна. Уг захидалдаа \” Юуны өмнө та бүхний урмыг хугалсан даа чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна. Би уучлал гуйж байгаадаа маш их ичиж байна. Гэр бүл найз нөхөд хүн бүрийн сэтгэлд нөхөж баршгүй шарх үлдээсэн тул зохих шийтгэлээ амсах болно. Нэмж хэлэхэд дахин уучлал гуйж байна” гэв.
Репперийн хар тамхи татсан гэх хэргийг одоогоор Сөүлийн прокурорт шилжүүлсэн учир хараахан шийдвэр гараагүй байгаа юм. Мөн тэрээр өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн цэргийн үүрэгт албад татагдсан юм.