Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр бороо орж, нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүснэ.
2017 оны 06-р сарын 05-ны 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 17 цагт 22 хэм 20 цагт 16 хэм дулаан байна.
2017 оны 06 дугаар сарын 05-ны 20 цагаас 06 дугаар сарын 06-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 1-6 хэм өдөртөө 16-21 хэм Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм өдөртөө 24-29 хэм бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм өдөртөө 21-26 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм өдөртөө 17-22 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 хэм өдөртөө 13-18 хэм бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм өдөртөө 17-22 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 8-10 хэм сэрүүсч өдөртөө 19-21 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 8-13 хэм өдөртөө 15-20 хэм бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм өдөртөө 20-25 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч шөнөдөө 4-6 хэм өдөртөө 17-19 хэм дулаан байна.
2017 оны 06 дугаар сарын 07-ноос 06 дугаар сарын 11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
7-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо, 8-нд баруун аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 9-нд нутгийн баруун хагаст, 10-нд зарим газраар бороо орно. Салхи 7-нд Алтайн салбар уулсаар, 8-нд зарим газраар, 9-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм өдөртөө 25-30 хэм бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм өдөртөө 19-24 хэм дулаан байна