Сүүлийн үед ард иргэдийг хямдхан машин, бараа, орон сууц зарна гэсэн хуурамч зараар залилан мэхлэх нь ихэсчээ. Чухам ямар аргаар хууран мэхэлж буйг нэгэн иргэн сэрэмжлүүлэг болгон бичжээ.
\”Зиа найзуудад жижигхэн сэрэмжлүүлэг хүргэнэ ээ. Сүүлийн үед хямдхан машин зарна гэсэн зарын дагуу ярихаар Замын Үүдэд байна, хүн авахаар болчихлоо, чи энэ дугаар луу яриад болиулж чадвал авахгүй юу дөө гэдэг гэнэ, өгсөн дугаар луу нь ярихаар би авах гээд явж байна, урьдчилгаагаа шилжүүлсэн тэрийг буцаагаад данс руу хийвэл би болилоо гэж хэлдэг гэнэ. Тэгээд хямдхан он залуу машинтай боллоо гээд баярлаад Замын Үүд рүү яваад очихоор нөгөө хүн нь урьдчилгааг нь аваад аль хэдийн алга болсон байдаг гэнэ. Мөнгө авсан дансаар нь шалгуулахаар таксины жолоочид 20.000 төгрөг өгөөд дансыг нь ашиглачихсан байдаг гэнэ. Иймэрхүү луйврууд маш их гарч байна гэнэ шүү, тэгээд ч Замын Үүд дээр машин буухаа больсон байгаа. Хулхидуулав даа та нар минь…\” гэсэн байна.
Залуу.ком