Британийн Батлан хамгаалахын сайд Тереза Мей Британид гарсан террорист халдлага, алан хядагчидтай тэмцэхийн тулд хүний эрхийн хуульд өөрчлөлт оруулах тухай ард иргэдэд мэдээлэл хийлээ.
Тэрээр хэлсэн үгэндээ ард иргэдээ терроризмоос ангид байлгая гэж бодож байгаа бол юуны түрүүнд үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах шаардлагатай.
Хамгийн сүүлд Лондонд гарсан халдлагаас үүдэн тус улсад онц байдал зарлаж олон иргэдийн амь нас сүйдсэн юм. Их Британи бол хүний эрхийг дээд зэргээр дээдэлдэг улс орон учир үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах тун амаргүй юм. Гэвч удаа дараалан гарсан халдлагыг хараад өнгөрөх ёсгүй гэж тус улсын Батлан хамгаалахын сайд онцолж байлаа.
Тэд үндсэн хуулиндаа дараах өөрчлөлтийг оруулах бололтой. Тухайлбал алан хядагчидтай холбоотой хэрэгт нотлох баримтгүйгээр сэжиглэгдсэн хүнийг дээд тал нь 14 хоног саатуулдаг байсан бол 28 хоног болж уртасгах гэнэ. Мөн Тереза Мей үргэлжлүүлэн \”Бид алан хядагчдын хөдөлгөөнийг хязгаарлаж, явах замыг нь хаах ёстой”.Үүнийг хийхийн тулд шаардлагатай гэвэл хуулиа ч өөрчилнө” гэж өчигдөр мэдэгджээ.