Цахим ертөнцөд ээж охин хоёр ТҮК-ийн ажилтан зодсон бичлэг олон нийтэд цацагдсан. Дээрх дүрс бичлэгт ажил үүргийнхээ дагуу автобусны буудал дээр зогсож болохгүй өөр газар зогс гэсэн ТҮК-ийн ажилтны шаардлагыг эсэргүүцэж маргаан үүсгэсэн байна. Болсон хэргийн тухайд ТҮК-ийн ажилтан 56 настай П.Эрдэнэбат \”Би ажил үүргийнхээ дагуу тэр эмэгтэйд шаардлага тавьсан. Гэтэл \”чамд ямар хамаатай юм. Би зогсдог газраа, буудал дээрээ зогсож байна” гээд намайг хэл амаар доромжилж, охинтойгоо нийлээд намайг зодсон” гэж тайлбарласан бол зодсон гэх эмэгтэй өөр өнцгөөс тайлбарласан юм. Илүү дэлгэрэнгүйг бичлэгээс хүлээн авч үзнэ үү.