Саяхан Сөүлийн цагдаагийн газарт хар тамхины хэргээр шалгагдаж байсан
реппер ТОР өчигдөр орчимд гэнэтийн байдлаар ухаангүй эмнэлэгт хүргэгджээ.
Улмаар түүнийг сэхээн амьдруулах тасагт 17 цагийн орчимд шилжүүлсэн байна.
Түүний биеийн байдал муудсан шалтгааныг стрестт хэт их өртөж өөрийгөө хянах
чадваргүй байсан тул тайвшруулах эм их хэмжээгээр хэрэглэсэн байж болзошгүй гэж
эх сурвалжууд мэдээлж байна.Түүнийг гэр бүлийнхэн сахиж байсан бөгөөд эмч нар
эрчимт эмчилгээ хийсний үр дүнд ухаан орсон байна. Одоогоор түүний бие сайнгүй
байгаа ч тэнхэртэл цэргийн албанаас чөлөө олгожээ. Мөн репперийн энэхүү үйл
явдалд олон мянган шүтэн бишрэгчид сэтгэлээр унаж эмнэлгийн гадна цугларах
болсон гэж мэдээллээ.